Гайхамшиг

Танин мэдэхүй: Амьтны ертөнцийн гайхамшигИнээдэг шувуу

Австралийн өглөө эхэллээ. Кукабарра гэдэг шувуу инээлээ. Хачин  жигтэй инээдэг болохоор түүнийг дагаад инээхгүй байх аргагүй.  Индонезийг 3000 арлын орон гэх бөгөөд энд бас мөнөөх шувууны    инээлтээр цагаа тааруулж болно гэцгээх. Кукабарра яг л тогтмол  цагт чөтгөр шуламс шиг хачин инээдэг аж. Энэ инээдийг сонсоогүй  хүн, шувуу инээж байна гэж итгэхэд бэрх. Инээдэг шувуу халуун  бүсийн ойд элбэг. Тэдний инээд заримдаа цурхиран уухилах мэт  зовлон шаналлаар дүүрэн байдаг. Индейчүүд энэхүү яс, үс  янгинамаар дууг сонсмогц нам гүм болж толгойгоо гудайлган гараараа нүдээ дардаг байна. Мөн лемур гэгч ихэнхдээ шөнийн амьдралтай сармагчин ч шиг, муур ч шиг нэгэн сонин амьтан өөрийн дуугаараа айдас төрүүлнэ. Африк, Зүүн өмнөд Ази, Шри Ланк, Зондын арлаар тархсан энэ гайхал галзуу өвчтөн шиг зэвүүн муухай инээдэг аж. Эдний бүтэн сүрэг хашхирч байвал алс холд цуурайтаж, урьд нь иймэрхүү “концерт” сонсоогүй хүнд бол асар их айдас төрүүлдэг байна. Филиппин ба Зондын арлаар лемурын хамаатан гэлтэй урт тавхайтай, мич маягийн нэгэн сонин амьтан байдаг бөгөөд аймшигтай том нүдээрээ ширтэхэд нь бие хачин болдог гэлцэх. Дэлхийн өнгөрсөн дайны үеэр Америкийн нэгэн цэрэг ширэнгэнд төөрчээ. Ой дундуур олон цаг явсандаа ядарч туйлдсан тэрээр амрахаар хэвтжээ. Сэрээд нэг хартал ярвайсан амтай, галт хоёр бөмбөлөг мэт нүдтэй хачин амьтан дэргэд нь байжээ. Айсандаа цэрэг ухаан алдан барин харсан зүгтээ зугтан гүйжээ. Түүнийг олоход тэрээр “Энэ нүдийг нь! Энэ нүдийг нь!” гэсэн ганцхан өгүүлбэр хэлж байж. Ингээд чөтгөртэй учирлаа гэж бодсон тэр цэрэг галзуурсан гэдэг.

 


Цус сорогч ороолон

Үлгэр домогт л гардаг ороолон гэгч нь бодит байдлаар халуун бүсийн нутагт байдаг гэх. Тэд цус сорогчид ажээ. Унтаж байгаа хүн юмуу, амьтан руу тэр сарьсан багваахай нисэж очоод далавчаа зөөлөн дэвсээр улам унтуулдаг байна. Сахлын хутга мэт хурц шүдээрээ тэр амьтныхаа хэсэгхэн арьсыг огтолно. Дараа нь жижигхэн эвэр товруу бүхий хэлээрээ үрүүл адилаар шархыг гүнзгийрүүлнэ. Тэр амьтныхаа дээгүүр эргэлдэн нисэж шархнаас гарах цусыг нь долооно. Сарьсан багваахайн шүлсэнд өвдөлтийг намжаан бадайруулдаг бодис, цус бүлэгнэхээс хамгаалдаг фермент байдаг. Их эрдэмтэн Чарльз Дарвин өмнөд Америкаар аялж явахдаа сарьсан багваахай адууны цусыг сорж байхыг үзсэнээ тэмдэглэжээ. Энэ далавчит ороолонгууд хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулдаг байна. Зөвхөн Мексикт 15 жилийн дотор хэдэн зуун мянган үхэр, адууг сүйтгэж, 62 хүнийг алжээ. Амьтан хатгаснаас нь биш, харин цус сорогч дамжуулдаг галзуурлаас болж үхдэг. Цус сорогч ороолонгоос болж Венесуэл, Аргентин, Парагвай, Уругвай, Боливи, Бразилд мал сүрэг олноор сүйдэж байна.

Нисдэг нохой

Та нисдэг гүрвэл, нисдэг нохой, нисдэг мэлхий гэж дуулсан уу? Ява арал дээр яг л нохой шиг толгойтой сарьсан багваахай байдаг. Хагас метр урттай түүний далавч нь дэвэлтийн үед бүтэн хагас метр болж дэлгэгдэнэ. Өөрийгөө далавчаараа хучин, агуйд орох юмуу, модон дээр гарч унтана. Үдэш болмогц цэцэрлэг сүйтгэгч энэ амьтан хэдэн мянгаар нисч эхэлнэ. 55 км хүртэл газар аажим ниснэ. Жимсний модны үрийн шүүсийг сорж хооллох байдлаар зоогоо барьдаг ажээ. Хятад, Малайзад мод бутан дотор нисдэг мэлхий амьдардаг. Түүний хуруу, сарьс нь их урт тул хэдэн метрийн өндөрт нисдэг. Байгаль дэлхийд энэ мэт сонин хачин амьтад зөндөө байдаг бөгөөд эрдэмтэд тэднийг олон талаас нь судалж, шинжлэх ухааны гүйлгээнд оруулсаар… Бас нэг сонин баримт өгүүлье.

Модон дээр загас байна гэвэл та лав итгэхгүй биз. Усны амьтан яахлаараа модон дээр байдаг билээ гэх. Ява арал дээр эргийн ширэнгэ ойд, халуун бүсийн зарим оронд нүдэт үсэрдэг загас маш шалмаг уян хөдөлгөөнтэй учир агаарт буй амьтныг барьж идэхээр оролддог байна. Мөлхөгч-анабмс гэгч загас хуурай газраар мөлхөж, өндөр модны оройд гардаг.

Та урьд нь нисдэг загас үзэж байсан уу?

  Энэ загас зүгээр л усан дээр үсэрч байгаа биш харин өөрийн далавч шиг сэлүүрээр нисдэг авьястай юм байна. Энэ загас 400 метр хол нисэх ба 200 метр хүртэл өндөрт нисэж чаддаг юм байна.

Зиа ойрдоо нээх их мэдээлэл нэмж амжихгүй л байнаа. Зав жаахан муу байгаа тул та бүхнээсээ уучлал хүсье. Сонирхуулах зорилгоор нэгэн нисдэг загасны талаар товч оруулчияаа. Дараа та бүхэндээ загасны өвчний тухай бүх төрлийн мэдээлэл оруулж эмчлэх арга шинж тэмдэгийн талаар нь дэлгэрэнгүйг хүргэх болно.

Энэ загас өөрийн аеродинамик бие ба том сэрвээгээ ашиглан жаахан салхитай үед усан дээгүүр нисдэг буюу агаарт хөвдөг.

Нисдэг загас нь шувуу, өөр төрлийн нисдэг амьтад шиг нисдэггүй тэр зөвхөн агаарт хөвж чаддаг.
Тэр 70 км цаг хүртэл хурдалж чаддаг байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: