Шавьж

 Шүрэн цох (Латин хэл: Coccinellidae, Англи хэл: ladybirds) нь бүрэн хөгжилт шавьж бөгөөд хатуу далавчтан буюу цохын багт багтдаг шавьжны баг юм. Одоогоор дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байгаагийн 53 зүйл нь манай оронд олдоод байна. Умард Америкт шүрэн цохын нилээд олон төрлүүд байдаг бөгөөд зөвхөн уугуул 450 гаруй зүйл шүрэн цох тэмдэглэгдсэн ажээ. Шүрэн цох нь жижиг биетэй шавьж. Түүний биеийн хэмжээ нь 1мм-10мм хэмжээтэй байдаг. Ихэвчлэн шар, улбар шар, гал улаан дэвсгэр бүхий хар толбо буюу зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл болон тэмтрүүл нь хар өнгөтэй байдаг. Маш олон төрлийн шүрэн цохнууд хар, саарал юмуу бор өнгөтэй байдаг бөгөөд мэргэжлийн шавьж судлаач л таних боломжтой байдаг. Ихэнх шүрэн цохын зүйлүүд ойролцоо жижиг биет цох болох яст мэлхий цохтой төстэй байдаг тул андуурах нь элбэг байдаг. Шүрэн цох ихэвчлэн ургамал идэшт шавьж болон ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг бөгөөд цэцэрлэг, ХАА-н эдэлбэр газар, жимсний цэцэрлэг болон болон бусад ургамлын бүрхэвчтэй талбайд амьдардаг. Зарим Умард Америк ба Европт орших цөөн зүйлийн цох нь ургамлын хортонд тооцогддог.
Зарим хүмүүс шүрэн цохтой тааралдах нь азтай явдал тохиохын бэлгэдэл, харин түүнийг алах нь муу явдал тохиолдохын ёр гэж үздэг байна.Шүрэн цохын ихэнх зүйл нь бүүрэг, кокцид, ургамлын бөөс иддэг махчин боловч зарим зүйл нь ургамал идэштэн байдаг. Ургамлын шүүсээр хооллогч шүрэн цохуудаас хамгийн хөнөөлтэй нь ХАА-н ургамалд маш их хохирол учруулдаг Мексикийн буурцгийн цох юм. Уг цох нь ихэвчлэн тариалангийн талбай болон цэцэрлэгт тарьсан үр тариа, хүнсний ногоо, цэцэрлэгийн ургамлыг иддэг тул Мексикийн фермерүүд шүрэн цохонд ихээхэн дургүй байдаг. Иймээс уугуул шүрэн цохуудыг багасгах зорилгоор умард Америкийн шүрэн цохуудыг нутагшуулж байна.

 Шавьж нь (Шавьжний анги) үет хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйл амьтад тэмдэглэгдээд байна. Дэлхийн амьтны зүйлийн бүрдлийн талаас илүү хувийг шавьж эзлэх[1][2] бөгөөд нээгдээгүй 30 саяаас илүү зүйл шавьж байгаа гэж тооцдог байна[3].
Бие гүйцсэн шавьжны хэмжээ 0.139 мм- 55.5 см[4], жин нь 70 гр хүрнэ[4]. Шавьж нь хамгийн анх нисэж эхэлсэн амьтан юм. Нисдэг шавьж нь гархит хорхойноос үүсэлтэй гэж үздэг бөгөөд нисэхэд зохилдон сигментийн тоо нь цөөрсөн байна. Бие нь толгой, цээж, хэвлий гэсэн гурван хэсгээс тогтох ба олон тооны сигментүүдээс бүрднэ. Толгойн 4, цээжний 3 сигментүүд нь хоорондоо хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол хэвлийн 8-11 сигментүүд хөдөлгөөнтэйгээр холбогдсон байдаг. Манай оронд 13,000 гаруй зүйлийн шавьж мэдэгдээд байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: