Үлийн цагааныг устгаж болно, гэхдээ …

news3.jpegСүүлийн үед Үлийн цагаан оготно малын бэлчээр сүйтгэн, газар нутаг талхалдаг гэж, бараг л хархтай адилтган үзэж, үндсээр нь устгах гэж жил бүр хордуулан хөнөөж байгаа. Гэхдээ Үлийн цагаан оготно нь хэт олширсон үедээ л байгальд хөнөөл учруулдаг болохоос байгаль сүйтгэдэг, хэрэггүй амьтан биш юм.

Харин тоо толгой нь цөөрвөл хэсэг амьтан, махчин шувуу идэш тэжээлгүй болж, аюул дагуулж мэдэх учир толгой дараалан устгахадаа байгалийн тэнцвэрт байдлыг харгалзан үзэж, тодорхой хэмжээтэй устгах хэрэгтэй гэнэ.

Үлийн цагаан оготны хэт үржих болон тоо толгойг нь байх ёстой хэмжээнд зохицуулж байдаг үнэг, хярс, мануул, идлэг шонхор, сар шувуу зэргийг сүүлийн жилүүдэд хамаагүй агнаж, агнуурын зохистой байдал алдагдсанаас оготнотой тэмцэгч эдгээр амьтнуудад  амьдрах орчингүй болгож байгаа юм.
Өнөөдөр манай нөхцөлд Үлийн цагаан оготныг хэт олширвол малын бэлчээр хувхайруулдаг учир химийн хор цацаж устгаж байгаа.  Үүнд улсын төсвөөс сүүлийн 40 гаруй жилд жил бүр хэдэн сая төгрөг зарцуулдаг ч оготно устаж үгүй болохгүйгээр нутгаа сэлгэсээр байгаагаас гадна хор цацах нь хүн ам, амьтан, ургамлын амьдралд нөлөөлөх хор уршгийг нарийн тооцдоггүй байна.
Монгол Улсад тал хээрийн бүс нутгийн 40 гаруй сая га талбайд үлийн цагаан оготно тархасныг судалгаагаар гаргажээ. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийн сонгон эзэмшиж, өвс ургамал сахлаг шигүү нутагт үлийн цагаан оготно удаан суурьшдаггүй дайждаг байна.
Уг нь зүйдээ, нэг га талбайд 80-100 үлийн цагаан байвал хөрс, ургамал, амьтны аймагт сайн нөлөө үзүүлж, хөрсийг сийрэгжүүлж, гүний шороог ялзмагаар баялаг өнгөн хөрсөн дээр гаргаж өгдөг. Ингэснээр газрын хөрсөнд үржил шимтэй шинэ давхарга үүсч, агаар, ус, дулааны солилцоо идэвхжидэг аж. Түүнчлэн, үнэг, өмхий хүрэн, үен, мануул, могой, зараа, шонхор бүргэд зэрэг амьтан шувуунд үлийн цагаан оготно хамгийн амттай хоол нь болдог. Үнэг, хярс гэхэд өдөрт 8-10 оготно барьж иддэг бөгөөд монголд үлийн цагаан оготны хэт олшролт сүүлийн 60 жилийн хугацаанд зургаан удаа давтагдан, 10-12 жилийн давтамжтай үржиж, олширдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: