Зэрлэг ан амьтны түүхий эд, тэдгээрийн гаралтай эд зүйл бүтээгдэхүүний хууль бус худалдаа Монгол орны ан амьтныг ховордуулсаар байх уу?

Монгол орон байгалийн баялаг нөөц нь бууралгүй шахам 20-р зуунтай золгосон. Ийнхүү өвөг дээсээс минь бидний үед уламжлагдан ирсэн байгалийн баялаг нөөцийг саяхан хүртэл гадаад орны хүмүүсийг гайхан биширдэг байсан. Үүний нууц нь монголчууд байгаль хамгааллын байгалийн нөөу ашиглалтын асар өндөр уламжлал, ёс зүйтэй байсантай цууд холбоотой. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээр, усны нөөц хомсдох, ан амьтан ховордох зэрэг билэг дэмбрэлгүй зүйл их гардаг болсон.
Ан амьтдын тоо толгой, нөөц жилээс жилд хорогдож, зарим нэг нь устахын даваан дээр ирж байна. Хамгийн элбэг дэлбэг ан болох тарвагыг агнахыг хориглов. Энэ нь манай орны ан амьтны төлөв байдал хэрхэн доройтож байгааг харуулах нэг жишээ юм. Үндсэн хуулиар ан амьтан төрийн өмч, ард түмний хамгаалалтанд байх ёстой. Гэтэл төрийн өмчийг ард түмэн маань хамгаалах нь битгий хэл өөрийн өмч биш гэсэн үзлээр хэт замбараагүй ашиглалт явагдаж байна.

Одоо цагт хүмүүс зөвхөн өөрийнхөө ахуйн амьдрлын хэрэгцээнд зориулж эсвэл спорт аялалын чиглэлээр сонирхож ан хийх биш зөвхөн бизнесийн, зугаа цэнгэлийн зорилгоор ан хийдэг болсон. Нэн ялангуяа зэрлэг ан амьтны түүхий эд, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг мөнгө олох арга хэрэгсэл болгох, өвчин анагаах зорилгоор замбараагүй хэт ихээр буруу хэрэглэх нь үүнд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Нэгэнт зэрлэг амьтан нь хүмүүсийн мөнхийн хэрэгцээ тохиолдолд үүнийг зохистой ашиглах, хамгаалах нөгөөтэйгүүр хүний хэрэгцээ хоёрын зөв тэнцлийг олоогүйгээс ан амьтан устасаар дараа дараагийн мөхөл доройтоолыг араасаа дагуулсаар байх болно.

Монгол улс 1990 оноос зах зээлийн системд орж урд хөрш Хятад улстай худалдаа наймааны чөлөөтэй харилцаатай болсноор ан амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрс хэмжээгээр өсч үүнийгээ дагалдан хууль бус агнуур газар авах болсон.

Бугын ясан, цусан эвэр, согооны хээл, сүүл, хүдрийн заар, бөхөнгийн эвэр, ирвэсний арьс гээд эдгээр ховор амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргаж худалддаг сүлжээ Монгол оронд нэгэнтээ бий болсон байна. Тухайлбал: 2004 оны 4 дүгээр сард Монгол улсын 2 иргэн 17 ширхэг нэн ховор гэх ирвэсний арьсыг хил дамжуулан худалдаалсан зөрчил, 2005 оны 4 дүгээр сарын 12-нд монгол эмэгтэй 67 ширхэг Казакстаны бөхөнгийн эвэрийг Монгол улсын нутгаар дамжуулан Хятад руу худалдах зорилгоор авч явсанг Наушкийн гааль дээр илрүүлсэн байна. Монголчууд зөвхөн өөрсдийн баялагийг энэ сүлжээнд хамруулаад зогсохгүй хил орчмын улсын баялаг руу ч орж байна гэдэг бол нилээд өндөр түвшинд мэргэшсэнг харуулж байна. Эрдэмтдийн судалгаагаар 1990-2001 онд 26000 -33000 хүдрийн заар зах дээр борлогдсон байна энэ ийм тооний эр хүдэр агнагдсан илэрхийлж байгаа юм. Монголын гаальд 1993-2003 онд 67 ирвэсний арьсыг хууль бусаар хил гаргах гэж байгаад хураагдсан байна.

Саяханы хийсэн зэрлэг амьтаны түүхий эдийн хэрэглээний тандалт судалгааны дүнгээс харвал судалгаанд хамрагдсан хүмүүсийн 30% нь зэрлэг амьтны түүхий эдийг өвчин анагаах зорилгоор хэрэглэж байсан гэсэн байна.

Гэх мэтээр сүүлийн жилд гарсан ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдааг тоочвол нилээд урт жагсаалт болно.

Хүмүүс зэрлэг амьтныг харахад сэтгэлд сайхан гэж зөвхөн гоо зүйг талаас л ач холбогдолтой гэж боддог. Гэтэл байгаль дээрх экологийн процесс нь нэг нь нөгөөгөөсөө хамаарч байдаг цогц үйл явц юм. Өөрөөр хэлбэл нэг зүйл амьтан устахад түүнийг дагаж маш олон өөр зүйл амьтан, ургамал, бичил биетэн устаж улмаар байгалийн жам ёсны үйл явц гажих үйл ялц гардаг.

Зэрлэг амьтны түүхий эд тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний зохсигүй хэрэглээг бууруулахад эрүүл мэнд, уламжлалт эмчилгээ, шашин, сэтгүүл, оюутан, бизнес, урлаг, спортын салбарт хамтран нэгдэж зэрдэг амьтны түүхий эд тэдгээрийн гаралтйа бүтээгдэхүүний хууль бус наймаа чинь цаанаа зэрлэг амьтныг устгаж улмаар байгалийн сүйрэлд хувь хэмэр оруулж байгаа гэдгийг хүмүүст ухааруулж зөв алхам хийхийг уриалан дуудаж байна.
Энэ нь нэг талаас байгаль орчны сөрөг үзэгдэл нь бүх хүмүүсийн амьдралд нөлөөлдөг шиг хамгааллын асуудал ч бүх хүмүүстэй холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: