Хамгийн хурдан хамгийн…..

Хамгийн хурдан, хамгийн …

 Хөхтөн амьтдаас хамгийн хурдан нь ирвэс ажээ. Тэрээр 200 м хүртэлх зайд ухасхийн довтлохдоо цагт 103 км хурдалдан.

Шувуудаас цагт 300 км хурдтай нисдэгээрээ шонхор хамгийн хурдан нь юм.

Дарвуулт загас гэгддэг энэ загас цагт 100 км хурдалдаг хамгийн хурдан загас. Загасны уурган дахь 91 м утсыг гуравхан секундэд л хөвөөд зугтаачих хурдан амьтан юм.

Жоом цагт 5,4км хурдалдаг ажээ.

Хөх халим бол хамгийн том хөхтөн амьтан. Хөх халим 33,5 метр хүртэл томорч, мөн 200 тонн жин татдагаараа хамгийн хүнд амьтан юм.

Африкийн тэмээн хяруул нь 2,8 метр хүрэх өндрөөрөө хамгийн том шувуу болох ба мөн 160 кг хүртэл жин татдаг хамгийн хүнд шувуу юм.

Аварга махчин загас 13,7 метр хүртэл өсч, 36 тонн жин татдагаараа хамгийн том загас юм.

Нил мөрний энэ матар 6-10 метр урттай болж, 1200 кг хүртэл жин татах ба 100 хүртэл насалдаг байна

Этрускийн энэхүү хулгана 2 грамм жинтэй, 6 см уртаараа хамгийн жижиг хөхтөн амьтадын тоонд ордог.

Энэ залхуу амьтан модон дээр цагт 300 метр л урагшлах ба газарт бол бүр 120 метр л явдаг хамгийн удаан болхи хөдөлгөөнтэй хөхтөн амьтан юм

Энэтхэгийн Либелле гэдэг энэ амьтан Өмнөд Энэтхэгээс Зүүн Африк хүртэл нүүдэллэдэг нь жилдээ 18.000 км хүртэл явдаг гэсэн үг.

Энэ хамелеоны хэл нь маш сайн сунаж жижиг гүрвэлийг үүгээрээ цохиод алчихдаг гэнэ. Секундэд 6 метрийн хурдтайгаар сунадаг байна.

Энэхүү нэгэн төрлийн голио нь 70 см өндөр үсэрч чаддаг. Энэ нь өөрийн өндрөөс 100 дахин их байгаа тул судлаачид энэ нууцыг нь судалж ашиглахаар ажиллаж байгаа гэнэ.

Мянган хөлтөн. Үнэндээ энэ амьтан 375 хос буюу 750 хөлтэй гэнэ.

Хуурай газрын хамгийн хүчирхэг хөхтөн амьтан Горилла 900 кг хүртэл ачааг өргөж чаддаг.

Цагаан аварга махчин загасны эрүүний хазах хүч нь 3 тонн болдог байна.

Эвэрт хирсэрхүү энэ цох өөрөөсөө 850 дахин хүнд ачааг өргөн явж чаддаг гэнэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: