Монгол орны амьтны аймаг

Манай орон ой хєвчит єндєр уулс, єргєн их хээр тал, элсэн цєл говь нутаг, нуур цєєрєм, гол мєрєн элбэгтэй, жилийн дєрвєн улирал бїхий цаг агаар, байгаль газарзїйн олон янз нєхцєлтэй учир дэлхийн амьтны аймгийн олонхи тєлєєлєгчид нутаглан амьдрах зохис бїрджээ. Амьтны аймгийг энгийн нїдэнд їл їзэгдэх нэг эст бїдїїлэг биетэн ба олон эст амьтад хэмээн хоёр хэсэгт хувааж болно.

Нэг эст бїдїїлэг биетэн
Нэг эст бїдїїлэг биетэн маш єчїїхэн тул тїїнийг єсгєх шилгїйгээр харах боломжгїй юм. Дэлхийн амьтны аймагт 30 орчим мянган зїйлийн ийм амьтан бїртгэгдсэн боловч манай оронд чухам хичнээн зїйл байгаа нь тогтоогдоогїй байна. Тэдний олонхи нь далай тэнгис, нуур цєєрєм, бїрд шандын усанд орших бєгєєд зарим нь олон эст амьтад, ургамлын биед шимэгчлэн амьдарна. Бїдїїлэг биетний нийтлэг шинж гэвэл цєм ганц эстэй бєгєєд хооллох, ялгах, їржих, хєдлєх зэрэг тусгайлсан эрхтэнгїй юм. Иймээс биеийг бїтээж буй эс нь аль нэг хэсгээрээ хїрээлэн буй орчноосоо шим тэжээлийг нэвчїїлэн аваад шингээгїй їлдсэн хэрэггїй хэсгийг нєгєє хэсгээрээ гадагш гаргадаг. Їржих олшрохдоо нэг эс нь хоёр болж хуваагдана. Зарим бїдїїлэг биетний биеийг бїтээгч эсийн тодорхой хэсэг овойж сунахад дотоод шингэн нь тэрхїї цїлхэндээ юїлэгдэн орж байраа солин хєдєлдєг. Ийм бїдїїлэг биетнийг їндэс хєлтєн буюу хуурамч хєлтєн гэнэ. Цэнгэг усанд орших олон зїйл амёбууд цєм хуурамч хєлтєн юм. Биеийг бїтээгч эсийн гадна талд орших олон сормуусаа сэрвэгнїїлэн хєдєлдєг бїдїїлэг биетнийг инфузори гэх бєгєєд манай амьтны аймагт шаахай, хэвэл сормуустан опалин, сувойк зэрэг амьтад элбэг тохиолдоно. Їхэр, хонь зэрэг хивэгч амьтдын ходоодонд шимэгчлэн амьдардаг инфузориуд нь малын идсэн євс ногооны удаан боловсордог ислэгийг хайлуулах учир шилбїїрийн хуйв мэт сормуустай бїдїїлэг биетнийг шилбїїртэн гэнэ. Олон эст амьтад
Олон эст амьтад олон эсээс тогтодгоороо бїдїїлэг биет амьтдаас ялгагдана. Тэдний нэг хэсэг эс орчны юмыг мэдрэн сэржбайхад, нєгєє хэсэг нь зєвхєн хоол тэжээлшингээн боловсруулах жишээтэй. Ингэж амьтны биеийн тодорхой хэсэг тодорхой нэг їйлийг хариуцан гїйцэтгэж байвал тїїнийг эрхтэн гэдэг. Олон эст амьтад бол нэг эст амьтад мєн. Дэлхийн олон эст амьтдыг эрдэмтэд 9-15 хїрээ болгон хуваадаг. Эдгээрээс манай оронд 8 хїрээнд багтах амьтад бий. Олон эст амьтдаас хамгийн энгийн бїтэцтэй эь хєвєн биетэн юм. Манай орны цэнгэг устай нууруудад бодяг хэмээх хєвєн биетэн амьдарна. Энэ амьтны бие хоёр давхар хана бїхий хїїдий сав шиг хэлбэртэй юм. Хєвєн биетэн шиг уут хэлбэртэй боловч биеийн хана нь гурван давхраа эгнэсэн эсээс тогтсон бїлэг амьтныг хєндий биетэн гэнэ. Хєндий биетнээс манай урсгал усанд гидра хэмээх амьтан єргєн тархжээ. Гидра нь амаа тойрсон олон тооны тэмтрїїлтэй. Тэр тэмтрїїлээсээ халгай эс хаван гаргаж, усны жижиг амьтдыг барьж хооллоно.

Манай орны амьтны аймагт олон янзын хорхой бїртгэгджээ. Хїрхойнуудын нэг хэсэг хавтгай навч буюу тууз хэлбэртэй байна. Зарим нь хєндлєн огтлолоороо дугариг биетэй байна. Эдгээр нь ихэвчлэн ургамал амьтны бие, дотор эрхтэнд шимэгчлэн амьдарна. Мєн олон цагариг угсарсан мэт їетсэн биетэнг цагариг хорхой хэсээн нэрлэнэ. Чийгийн улаан хорхой тїїнд хамаарагдана. Энэ хорхой хєрс сийрэгжїїлдэг учир хєдєє аж ахуйд ашигтай. Нуур усанд олон зїйлийн ахнуур хорхой бий. Тэд усанд хєвж, сэлж байгаа бїлээн цуст амьтдыг цусыг сорж хооллоно.

Їет хєлтєн
Манай орны амьтны аймгийн томоохон хэсгийг їет хєлтєн эзэлнэ. Тэдний зєвхєн хєл тєдийгїй бие нь олон їенээс тогтдог. Эдгээрээс ихэвчлэн гол горхи, нуур цєєрмийн усанд амьдардаг нэгэн хэсгийг хавч гэнэ. Онон, Хэрлэн голын усанд їзэгддэг хавч бол тэдний гол тєлєєлєгч нь юм. Хавч нь сїїлээ доош махилзуулан сэлж урагш бус, арагш ухран явдаг нь сїнирхолтой. “Шанаган хорхой” гэж нэршсэн хуягт хавч борооны уснаас иргисрн нууранд їе їе олшрон їржээд алга болдог. Энэ бол хамгийн эртний амьтдын нэг юм. Хавч хэлбэртэн цєм загасны тэжээл болдгоороо ашигтай.

Їет хєлтний нэг хэсгийг аалз хэлбэртэн гэнэ. Говийн цагаан тэмээ, загийн шар, ямаан ууц, ойн загалмайт аалз, чийгний дэндїїл аалз зэрэг нь цєм їїнп багтана. Эдгээр нь дийлэх амьтнаа барьж идэх тул махчин амьдралтайд тооцогддог байна. Зарим нь тусгай шїїс гарган тор сїлжиж тїїндээ орсон ялаа, батгана зэргийг барина. Аалз єл сайн даадаг. Ямаан ууц буюу хилэнцэт хорхой зургаан сар идэш тэжээлгїй амьдарч чадна. Аалзны нэг салбар нь хачиг юм.

Їет хєлтний нєгєє хэсгийг шавж гэнэ. Манайд одоо 5000 гаруй зїйлийн шавж бїртгэгджээ. Эрвээхий, ялаа, цох, зєгий, ширх, хэдгэнэ зэрэг амьтад цєм шавж юм. Шавжууд ургамал амьтны шїїс сорж хагас шимэгчлэн амьдарна. Амьдарлын нь хамгийн сонирхолтой зїйл гэвэл шавж бїхэн єндєг гаргаж їржих ба тїїнээс нь хорхой хэлбэртэй бие-єт гардаг. Тэр нь хэдэнтээ дїрс хувираад сая бие гїйцсэн шавж болно. Шавжийг хортой, ашигтай гэж хоёр хуваана. Жишээлбэл: балт зєгий, мяндас гаргадаг торгоны эрвээхий бол ашигтай шавж юм. Гэтэл ой мод сїйтгэгч хїр эрвээхий, тємсний булцуу шєвгєр цох, гэр орон бохирдуулдаг жоом, ялаа зэрэг нь хортой юм.

Зєєлєн биет амьтад
Монгол орны амьтны аймгийн дотор зєєлєн биет амьтад бага судлагджээ. Буйр, Хєвсгєл зэрэг нуурт амьдардаг хясаа, дун, намгийн эмгэн хумс, ойн нїцгэн салс зэрэг нь цєм зєєлєн биет амьтан юм. Эдгээрээс Онон голд оршдог хясаанаас сувд гарган олзворлож байжээ.

Хєвчтєн амьтад
Манай орны амьтны аймгийн эцсийн том бїлэг бол дээд хєгжилтэйд тооцогддог хєвчтєн амьтад юм. Эдгээр амьтдын їр хєврєлийн хєгжлийн эхэн їед нуруун талыг нь дагасан тулгуур архтан болох хєвчтэй байдаг учраас ийнхїї нэрлэжээ. Энэ бїлэгт манай оронд амьдардаг 76 зїйлийн загас, 8 зїйлийн хоёр нутагтан, 20 зїйлийн мєлхєгчид, 390 орчим зїйлийн шувуу, 140 зїйлийн хєхтєн амьтан багтана. Манай орны газарзїй, цаг уурын нєхцєл эрс тэс учраас хоёр нутагтан, мєлхєгч зэрэг хїйтэн цуст амьтдын цєєн тооны зїйл оршдог. Хоёр нутагтнаас Сэлэнгэ мєрний сав нутагт модонд авиран амьдардаг алс дорнодын модны мэлхий, їржих тєрєхєєсєє бусад їед хээр ба говийн хуурай нутагт усгїй орчинд сайн амьдардаг ногоон бах бусдаас сонирхолтой юм. Хэвлээр явагчдаас нийтийн анхаарал татдаг амьтан гэвэл сум мїгїй мєн. Энэ могойг харвадаг гэж ярилцах боловч їнэн хэрэгтээ огт хоргїй. Зарим говьд элбэг тохиолддог толбот гїрвэл элсэнд байвал шаргал, хайрга чулуунд байвал бор саарал єнгєтэй болон зїсээ хувиргаж чадна. Иймээс єєр єєр орчинд тааралддаг энэ гїрвэлийг ондоо мэтээр ойлгох явдал бий.

Манай орны шувуудын 80-90% орчим нь сэрїїн хїйтний улиралд халуун дулаан оронд їчиж євєлждєг. 27 зїйлийн шувуу дархан цаазтай, 40 гаруй зїйлийн шувуу єд махны чиглэлээр мєн олон зїйл шувууг спорт агнуурын чиглэлээр агнана. Нийт 29 зїйлийн махчин шувуу байгаа нь цєм оготно, хулгана, зурам мэтийн хєдєє аж ахуйн хортныг идэж устгадаг учир ашигтай. Хєхтєнєєс 17 зїйлийн амьтан дархан цаазтай, 52 нь агнуурын ач холбогдолтой. Хєхтєн амьтны 60% нь мэрэгч бєгєєд олонх нь хєдєє аж ахуйд хортой. Мэрэгчдээс хамгийн ашигтай нь тарвага юм. 1967 оноос Ховд аймгийн Булган голоос Ховд голд мниж, Сэлэнгэ аймгийн Буйрын голоос Ховдын Хар Ус нуурт нутагшуулан їржїїлж байна. 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: