Нисдэг амьтад

Нисдэг мэлхий

Нисдэг мэлхийний тухай үлгэрт л гардаг гэж андуурав. Австралийн эрдэмтэн Жоди Роули Вьетнамын ширэнгээс бяцхан “чөтгөр” илрүүлсэн нь нисдэг, цус сордог мэлхий байжээ. Шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй тэрхүү амьтан модны холтосноос хоол тэжээлээ олж иддэг аж. “Бидний илрүүлсэн мэлхий соёотой байсан нь анхаарал татсан.

Судалгааны явцад хоол тэжээлийн онцлогтой холбоотойг олж тогтоосон” хэмээн эрдэмтэд ярьжээ. Тэрхүү амьтан ус, намагт амьдарч буй хор ялгаруулдаг жижиг шавьжнуудыг “олзлон” модны холтос дээр гаргадаг байна. Тэд холтсонд хороо шингээснээр тэр хавиар “зорчин” өнгөрөх хорхой шавьжнуудыг хордуулан, ходоодоо түвэггүйхэн баярлуулдаг аж.

Бяцхан нисдэг гvрвэл олджээ

Гучин см урт далавчтай хэвлээр явагч амьтны чулуужсан vлдэгдэл Хятадын зvvн хойд хэсгээс олджээ.

120 сая жилийн настай уг жигтэй амьтан нас бие гvйцэхээсээ ємнє vхсэн байна. Судлаачдын баталснаар энэ нь одоогоор олдоод буй хамгийн жижиг птерозавр юм. Харин птерозавр буюу бусад нисдэг гvрвэлvvдээс ялгаатай нь болжморын хэмжээтэй эл гvрвэл шvдгvйн дээр хєлийнх нь яс дугуй хэлбэртэй аж. 228-65 сая жилийн тэртээ vлэг гvрвэлvvдтэй зэрэгцэн амьдарч байсан птерозаврууд далавчит амьтдын дээд євєг юм. Хятадаас олдсон дээрх гvрвэлд эртний амьтных нь хувьд хvндэтгэн “нууцат ойн нисдэг суугч” гэдэг утгатай нэр хайрлажээ. Бразиль, Хятадын судлаачдын хэлснээр нисдэг гvрвэлийн хамгийн том нь 11 метр хvртэлх урт далавчтай байсан нь манай гараг дээрх бvх цаг vеийн хамгийн том нисдэг амьтан аж.

Монгол оронд ховордсон шувууд

Монголын шувуу суд­лалын нийгэмлэг, МУИС, Дэлхийн банк, Лондонгийн шувуу судлалын нийгэмлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамт­ран зохион байгуулж буй “Монгол орны шувуудын бүс нутгийн улаан данс-2009” сэдэвт олон улсын хөтөлбөрийн хүрээнд шувуу судлаачдын чуулга уулзалт саяхан боллоо. Уулзалтад орос, англи, герман, япон, солонгос, мон­гол 40 орчим  эрдэмтэн, суд­лаач оролцож Монголын шувуудын судалгааг нэгтгэжээ.
Уг чуулганаас гарсан  материалаас харахад  манай оронд нүүдэллэн амьдар­даг 487 зүйлийн шувуу байдаг байна. Түүнчлэн чуулга уулзалтаар эдгээр нүүдлийн шувууны бүс нутгийн тархалтыг тодорхойлж, нүүр­лэж буй аюул, нэн ховордсон шувуудыг тог­тоох, шу­вууг ангилан судлах асуудлыг эрдэм­тэд хэлэлцсэн байна.

Шувуудыг олон улсын “Улаан данс”-ны ангиллын дагуу устсан, бай­гальд устсан, бүс нутгийн хэмжээнд устсан, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй, анхааралд өртөхөөргүй, мэдээлэл дутмаг, үнэлэх боломжгүй гэсэн найман төрөлд тодорхойлжээ. Манай орны шу­вуудын нэлээдгүй хэсэг нь ховордож болзош­гүй, эмзэг, ховордож байгаа гэсэн ангилалд багтсан нь цаашид шувуудаа хамгаалахад анхаарах хэрэгтэйг сануулжээ. Түүнчлэн өнөөдрөөс хамгаалж чадвал байгальд ховордсон тэдгээр шувуудын тоо толгойг барьж, нэмэгдүүлж болохоор байгаа юм.

Ганц манай улсад бус дэлхийн хэмжээнд шувууны тоо толгой  цөөрсөн  нь  байгалийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хамаарч байна гэдэгт эрдэм­тэд санал нийлж байна.
“Монгол орны шувуудын бүс нутгийн улаан данс-2009” сэдэвт дээрх чуулганаас гаргасан шувууны мэдээллийн нэгдсэн бүртгэлийг цаашид улам дэлгэрүүлж, ирэх жилээс  манай орны шувууны “Улаан данс”-ыг гаргааар болсон байна.

Монгол оронд ховордсон шувууд

Устаж байгаа:
Борцгор хотон
Цагаан тогоруу

Устаж болзошгүй:
Цагаантолгой
Ямаансүүл
Бор бүргэд
Усны нөмрөг бүргэд
Реликт цахлай
Хурагч бор

Эмзэг:
Одой галуу
Байгалийн нугас
Ундар шумбур
Цэн тогоруу
Хар тогоруу
Хан бүргэд
Ооч ёл
Эдлэг шонхор
Азийн цууцил
Монгол хулан жороо
Хонин тоодог
Ямаан тоодог

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: