Хамгийн хамгийн

Ховдог амьтан

Хамгийн ховдог амьтан дэлхий дээр аалз юм. Манай орны хувьд мөн л аалз юм. Аалз өөрийн биеийн жингээс хэд дахин илүү хоол иддэг байна.

Богино настай амьтан

Манай орны хамгийн ахар богино настай амьтан нь ур үүсгэгч овгийн ялаа ажээ.

Тансаг үнэрт амьтан

Манай орны туурайт амьтдаас хамгийн жижиг, хамгийн тансаг үнэрт амьтан бол Хүдэр юм. Хүдрийн биеийн урт нь 85-100 см, сэрвээний өндөр нь 55-70 см, жин нь 10-18 кг, 5-6 см богино сүүлтэй. Хүдрийн эрий нь гирээ, эмийг нь гирэгчин, нялх төлийг шовшоорой гэж нэрлэдэг.

Бохир амьтан

Манай орны хамгийн бохир амьтан бол ялаа юм. Гэрийн хар ялаа нэг удаа 120-150 өндөг гаргадаг бөгөөд маш хурдан буюу 8-12 цагийн дараа өндөгнөөс өт, өтнөөс хүүхэлдэй болдог байна.

Хурдан шувуу

Манй жигүүртний дотроос хамгийн хурдан нь Бүргэд, Тэмээн Хараацай 160 км хүртэл хурдалдаг байна.

Том гүрвэл

Моонгол оронд одоогоор 11 зүйлийн гүрвэл мэдэгдээд байгаагаас хамгийн том нь Замба зараа хэмээх гүрвэл юм. Энэ гүрвэл говь цөлийн бүсэд ихэнхдээ харгана, буйлс таруу ургасан хад асгатай ууланд тархсан байна. Уртаараа 30 см бөгөөд толгой дээрээ олон эвэрлэг товруутай, арзгар хайрсан бүрхэвчтэй, хөх саарал зүстэй зэвүүхэн амьтан боловч хүнд ямарч аюулгүй.

Хол харайдаг амьтан

Манай орны хамгийн хол харайдаг амьтны нэг бол хэрэм юм. Хэдийгээр тэр жижигхэн биетэй ч 15 м хүртэл хол харайдаг юм байна. Харин одой биетэй амьтдаас хамгийн хол харайдаг нь мэлхий юм. Мэлхий дөнгөж 3 см биетэй атал 3 метр хол үсэрч, биеийнхээ уртаас 100 дахин илүү газар харайдаг.

Хамгийн ашигтай шувуу

Манай орны хамгийн ашигтай шувуу нь галуу бөгөөд нас гүйцсэн галуу нь 30-70 өндөг өгч, 4-6 кг хүрдэг байна. Галуунаас мах, өндөг, өөх тос, амин дэмээр баялаг элэг төдийгүй өд, ноолуур, ноослог арьс, сарвууны сарьслаг арьс зэрэг олон төрлийн түүхий эд авч ашигладаг. Ялангуяа сайн чанарын элгээр нь элэгний нухаш хийдэг. Галууг жилд хоёр удаа өдлөж 200-аад грамм өд ноолуур авч болно

Том загас

Монгол орны хамгийн том загас бол тул юм. Буйр нуурын сав газрын тул загасны урт 65-130 см, жин нь 30-49 кг, Дархадын Хотгор,Онон голын бэлчир, Ерөөгийн сав газраас 100-170 см урт, 30-48 кг жинтэй Тул баригддаг.

Том зараа

Дэлхий дээр 40 гаруй зүйлийн зараа байдаг. Манай оронд дагуурын болон дэлдэн гэж хоёр янзын зараа байдаг. Хамгийн том нь Дагуурын зараа юм. Биеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 г, 5-6 зулзага гаргана.

Жижиг ангаахай

Манай оронд байдаг Бөднө шувуу өөрөө 120 г хүндийн жинтэй, 10 г жинтэй өндөг төрүүлдэг. Уг өндөгнөөс нь 4 г жинтэй ангаахай гардаг ажээ.

Өндөрт нисдэг шувуу

Монголын жигүүртнээс хамгийн өндөрт нисдэг шувуу бол Ёл юм. Ёл нь 7500 м өндөрт нисч чаддаг. Ер нь ихэнх шувууд дунжаар 400 м орчим өндөрт нисдэг.

Ховор амьтан

Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг бол говийн баавгай буюу мазаадай юм. Говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, онигордуу нүдтэй энэ амьтан Монгол Алтайн цаад говийн Сэгс цагаан богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, зэрэг газар оршдог.

Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллоно. Мазаалай өвлийн эхэн сараас дунд сар хүртэл гол төлөв хадны ангал, агуй буюу сухай сэгс бүхий шигүү шугуйд ухсан нүхэнд ичдэг. Эмэгчин нь ичээндээ байх үедээ 1-2 бамбарууш гаргадаг

Олон тоглоомтой амьтан

Монголын таван хошуу мал бол хамгийн олон тоглоом наадгай “өгдөг” амьтан юм. Хонь ямааны шагай үхрийн аргай, үхрийн шийрийн тагалцагийн яс, малын тойгийн яс, сүүлний үе, эмгэн туурын дотор талын тугалмай яс, шийр тагалцагийн таахай, асуух нуруу гэх мэт ясны зүйл, бог малын уйланхай, хонь, ямаа, үхрийн гүзээнээс гардаг бөөндгөө, хонь үхрийн цагаан хальс, хонины өлөн гэдэс, гүзээ, давсаг гэх мэт гэдэс дотроос гардаг зүйл, хонь ямааны шийрний арьс, хар, цагаан хурганы арьсны өөдөс, год гэх мэт арьс ширний зүйл, хонины ноос, сарлагийн саваг, адууны дэл, сүүл, гэх мэт малын ноос үсний зүйл, богийн хоргол, адууны хомоол гэх мэт малын ялгадасны зэрэг малаас гардаг зүйлсээр  монголчууд 100 орчим нэр төрлийн элдэв тоглоом наадгай хийн тоглодог байжээ.

Олон тэмээтэй орон

Дэлхийн тэмээний тоо 15 орчим сая бөгөөд түүнээс хоёр бөхт тэмээ нь дөнгөж 1 сая орчим юм. Түүний тэн хагасаас илүү нь Монголд байдаг. Ганц бөхт тэмээгээр Судан улс, хоёр бөхт тэмээгээр манай орон дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Монгол тэмээний амьдын жин 400-800 кг бөгөөд нэг тэмээнээс 55-60 кг өөх гардаг. Тэмээ нуруундаа 200 кг ачаа тээх ба 400-600 кг ачаатай тэрэг чирч өдөрт 30-60 км зам туулж чадна.

Дэлхийд анх олдсон үлэг гүрвэлийн өндөг

1922 оныг хүртэл Үлэг гүрвэл гэгч аварга амьтан өндгөөр үрждэг гэж мэддэггүй байжээ. Америкийн байгаль, түүхийн музейн Азийн гуравдугаар экспедицийнхэн Монголын их говийн дунд орших Баянзагийн улаан, улбар, шар өнгийн давхарлан хураасан эсгий шиг хачин чамин илэрцийг гайхан шагширч”дөл бадарсан асга хад” хэмээн уулга алдан тэр газраас эвэрт үлэг гүрвэлийн өндөг зэрэг ховор сонин олдвор олжээ.

Хамгийн эртний амьтны нэг

Эдүгээгээс 3-4 сая жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд Америк, Баруун Европт зөвхөн чулуужсан хэлбэрээр олддог дигваранз буюу зарим газар хилэнцэт хорхой, ямаан ууц хэмээн нэрлэдэг нэгэн зүйлийн аалз нь Монголын говьд одоо хүртэл мөхөж сөнөсөнгүй үлдэн хоцорчээ. Дигваранз бол тавьтиргүй ааш араншинтай, найман хөлтэй, хөлөндөө сонсох эрхтний үүрэг гүйцэтгэдэг намираа үстэй, унтамтгай, дүлий, сохор амьтан ажээ.

Том зүрхтэй амьтан

Манай орны амьтдаас хамгийн том элэг, зүрхтэй нь Хандгай юм. Манж буюу эр хандгайн элэг 6,5 кг, зүрх нь 2,6 кг, бөөр 1,2 кг, хэл нь 1,0 кг ажээ. Түүний дараа буга орох бөгөөд бие гүйцсэн бугын элэг нь 5,9 кг, зүрх нь 2,3 кг юм.

Жижиг гүрвэл

Манай орны 11 зүйлийн гүрвэлийн хамгийн одой нь элсний жижиг гүрвэл-геккон юм. Ихэвчлэн заг мод, хад чулуурхаг газар нутагшиж, элдэв зүйлийн жоом, цох шавжаар хооллоно. Хэвлий нь цагаан, нуруу нь элсний өнгө лугаа адил, нуруугаа дагасан бүдэг бараан зурвастай.

Урт чихтэй амьтан

Манай орны олон төрөл зүйл амьтдаас хамгийн урт чихтэй нь Соотон алагдаага юм. Түүний соотон чих нь биеийнх нь тэн хагастай тэнцдэг. Биеийн урт нь 8,9 см, чихний урт нь 4,6 см юм.

Том могой

Манай орны могой дотроос хамгийн том нь Усны могой бөгөөд урт нь 1,40 м хүрдэг байна

Ховор загас

Манай орны хамгийн ховор загас бол Хилим юм. Дунджаар 138 см урт, 16 кг орчим хүнд жинтэй.

Том эрвээхий

Манай орны хамгийн том эрвээхэйд папиллион болон тогосын нүдэн эрвээхэйн овог ордог. Тэр эрвээхэйнүүд нь том бүдүүн биетэй. Хос далавч нь гоёмсог солонготсон нүдэн толботэй байна. Манай орны ойт хээрийн бүсэд элбэг тохиолддог эдгээр гоёмсог эрвээхэйн. Далавч нь дэлгэмэл байдлаараа 50-75 мм хүрдэг

Урт сахалтай амьтан

Манай орны хамгийн урт сахалтай амьтан бол шумуул юм. Эр шумуул 15 үеэс тогтсон багц үслэг буюу өдлөг сахалтай. Эм нь 14 үе сахалтай. Шумуулын хошуу бас урт, амьтныг хатгаж сороход зохилдсон байдаг. Эм шумуул цусан идэштэн бөгөөд эр нь ургамлын шүүсээр хооллодог байна.

Хамгийн бөх, хамгийн хэврэг сүүл

Хамгийн хэврэг сүүлтэй амьтан бол гүрвэл юм. Манай говьд элбэг тааралдах гүрвэлийн зарим нь /нохой гүрвэл/ сүүлээ тас татаад зугтах нь их байдаг. Гэтэл үхсэн гүрвэлийн сүүлнээс түүний биеийн жингээс нь хорь дахин илүү хүчээр татахад сүүл нь тасардаггүй байна

Ховор, гоёмсог могой

Монгол орны говь, хээрийн бүсэд байдаг нарийн могой бол манай хамгийн ховор, гоёмсог могой юм. Нарийхан биетэй, гялалзсан мөнгөлөг цагаан өнгөтэй, их хурдан шаламгай, нурууныхаа голыг дагасан тод цагаан шаргал судалтай энэ могой нь дундажаар 70 гаруй см урт байдаг. Нарийн могой нь голдуу гүрвэлээр хооллодог

Олон түрстэй загас

Манай орны хамгийн олон түрс гаргаж үрждэг загас бол Цурхай юм. Эм цурхай 10000-аас 1 сая хүртэл түрс орхин үрждэг. Түүний 2,5-3 мм хэмжээний түрс нь усны ургамалд наалдаж хоёр долоо хоногт өвөрмөц жараахай болж хувирдаг байна.

Том шувуу

Манай орны шувуудаас хамгийн том нь Тас юм. Тас шувууны биеийн урт нь 1160-1230 мм, далавчны дэлгэц нь 290-3020 мм, дундаж жин нь 9800-11300 г хүрдэ

Урт сахалт загас

Манай оронд байгаа 11 овгийн 26 төрөл, 70 гаруй зүйлийн загаснаас нилээд томд ордог цулбуурт загас бол хамгийн урт сахалт загас юм. Түүний дээд эрүүний урт сахал нь цээжний сэлүүрийн үзүүрт хүрдэг. Доод эрүүний ооч сахал нь түүнээс хоёр дахин богино

Сонин ховор хорхой

Одоо хүртэл шинжлэх ухаанд олдоогүй байгаа учир битүүлэг хамгийн сонин амьтны нэг бол Олгой хорхой юм. Олгой хорхой нь Заг Сүүжийн говьд орших ердийн амьтан. Газрын гадарга дээр голцуу борооны дараа, газар нойтон байх үед гарна. Газар доор амьдардаг.Хамгийн том нэг нь гарын бугуй шиг бүдүүн, бараг метр урт. Үзүүр нь цавчигдсан мэт мухар, нарийсдаггүй.

Зөвхөн монголд байдаг амьтан

Дэлхийн улс оронд өөр хаана ч байхгүй хамгийн ховор амьтны нэг бол Монгол бөхөн буюу Хорхой бөхөн юм. Бөхөн бол бөгтөр давжаа биетэй, Хандгайнх шиг монхор хамартай, сүүн тэжээлт амьтан юм. Биеийн урт нь 100-140 см, сэрвээний өндөр 63-83 см, цагт 70-80 км хурдалдаг маш хурдан. Хорхой бөхөн Алтайн арын их нуурын хотгор, нуурын хөндийд нутагладаг. Зун бор, өвөлд саарал зүстэй. Шаргачин нь хээлээ таван сар тээж 1-2 янзага гаргадаг. Монголын болон Дэлхийн улаан номонд орсон дархан цаазтай амьтан юм.

Анх адуутай болсон нутаг

Эрдэмтэд судлаачид адууг Ази-Монгол нутгаас гаралтай гэж үздэг. Үүнийг батлах баримт нь манай нутгаас маш өнө эртний адууны бүдүүлэг төрөл олдсон юм. Уг адууг барагцаалбал 40 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан гэж эрдэмтэд үзжээ. Адууны удмыг хөлийн хурууны тоогоор хөөн судлахад гуравдагч галавын үе 5-30 сая жилийн өмнөх үеийн дөрвөн хуруутай адууны өвөг нэг туурайт тахь болон хувирсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Орчин үеийн адууны зэрлэг уг удам нь манайд одоогийн үе хүртэл амьдарч байгаа Монголын тахь гэж үздэг билээ . Хойт Америкаас 650-иад мянган жилийн тэртээ үеийн адууны чулуужсан яс олдсон нь Азиас очсон адууных болохыг тогтоожээ

Хавтгай-дэлхийн хамгийн ховор амьтан

Хоёр бөхт тэмээний ойрын өвөг нь хавтгай юм. Хавтгай бол Төв Ази, Монголоос өөр Дэлхийд хаана ч байхгүй маш ховор амьтан юм. Тэмээг бодвол нарийн шөмбөгөр хошуутай намхан жижиг бөхтэй, зэгзгэр гоолиг хөлтэй, ул таваг нь бага, зогдор, шил, өвдгөндөө богино шингэн үстэй, бүх биеийн үс нь тачир, нүд хурц, хамар үнэрч, сонор соргог амьтан. Эрэгчинг нь хайс буур, эмэгчинг нь ингэ гэж нэрлэдэг

Хамгийн одой хөхтөн

Манай оронд Атаахайн төрлийн 9, малтаахайн төрлийн нэг, гэрэлзэгний төрлийн нэг, бүгд 11 зүйлийн Атаахай байдаг. Атаахайн биеийн урт 3-9 см, сүүл нь 2-5 см хулгана хэлбэрийн амьтан юм. Манай орны төдийгүй Дэлхийн хөхтөн амьтдын дотроос хамгийн одой биетэн нь Өөдсөн атаахай юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: